Нарны гүүрний урд хэсэгт тогтсон 6800 тонн усыг соруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Нарны гүүрний урд хэсэгт тогтсон 6800 тонн усыг соруулжээ

Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Иймд нийслэлийн хэмжээнд 3-4 хоног үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас үе шаттайгаар соруулж байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг найман албан хаагч таван автомашин механизмтай ажиллаж 6800 тонн усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ |  Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнодын нутгаар их хэмжээний бороо орно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнодын нутгаар их хэмжээний бороо орно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ