Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг 5 дугаар багийн Тариаланчдын 17Б гудамжинд өнгөрсөн шөнө гэр шатаж, нэг хүүхэд амиа алдан, нэг хүн түлэгджээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлынхан долдугаар сарын 3-ны 00:09 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн албан хаагчдыг 00:12 цагт очиход, иргэн Б-ын 4 ханатай гэр бүрэн шатаж байсан аж.
Уг гал түймэрт хоёр настай охин өртөж, нас барж, 31 настай, эрэгтэй түлэгдсэн байна. Түүний биеийн байдал хүнд, гуравдугаар зэргийн түлэгдэлтэй байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.