“Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг наймдугаар сарын эхээр цэвэрлэж дуусна“ гэж мэдээлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

“Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг наймдугаар сарын эхээр цэвэрлэж дуусна“ гэж мэдээлжээ

Болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлэн Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг наймдугаар сарын эхээр цэвэрлэж дуусна.

ГУББГ-аас өгсөн зургийн дагуу далангаас дотогш 10м хэсэгт мод бургасыг үлдээж, голын голдирол хааж, урсцыг боомилсон 10 мянган мод бургасыг нүүлгэн шилжүүлжээ. Ингэхдээ лаг хагшаасыг голоос гаргаж бэлдээд шөнөдөө том машинаар заасан цэгүүд рүү зөөж байгаа. Одоогоор Сэлбэ, Дунд гол дагуу 22 аж ахуйн нэгж байгууллага 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлээд байна. Тодруулбал, 8.5 км үерийн далан сувгийн лаг хагшаасыг 1-1.5 метрийн гүнтэй ухаж, 25-30 метрийн өргөнтэйгөөр үндсэн урсцыг сайжруулжээ.

НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзахдаа “Лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараа далан сувгийг хүчитгэнэ. Сэлбэ, Туул голын эхэнд тохируулгатай усан сан байгуулна. Эдгээр гол нийслэлийнхний ундны усны аюулгүй байдалтай нягт холбоотой тул энэ чиглэлд мөн анхаарна” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. Уулзалтад “АПУ” ХК, “Тайгам алтай” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Уран ган” ХХК, “Aqua garden” байгууллагын төлөөлөл оролцжээ.

ОБЕГ: Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 17 хүн амь насаа алдав
ОБЕГ: Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 17 хүн амь насаа алдав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ