Энэ сарын 21-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20 настай эрэгтэй Д гэгч нь 16 настай эмэгтэйн амь насыг хохироосон хэрэг гарчээ. Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны уртасгагч утсаар хохирогчийн хоолойг боож амь насыг нь хохироосон байна.
Энэ хэргийг шалгах явцад сэжигтэн этгээд нь өмнө нь 32 настай эмэгтэйн амь насыг мөн хохироож, унтлагынхаа өрөөнд нуусан байсан нь мөн тогтоогджээ.
Энэ хэргийн талаар өнөөдөр 16.30 цагаас цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхөөр болсон байна.