МАН-аас бусад намуудад хандаж хамтарсан Засгийн газар байгуулах саналыг албан ёсоор тавьж, ажлын хэсэг байгуулсан.
Улмаар өчигдөр /2024.07.04/ орой Төрийн ордонд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, хамтарсан Засгийн газарт орох эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус намаас Засгийн газарт орж ажиллах байр сууринд санал нэгджээ.
Тодруулбал, улс төрийн зөвлөлийн хуралд 46 гишүүн оролцсоноос 32 нь хамтарсан Засгийн газарт орж ажиллахыг дэмжсэн байна.
Өнөөдөр хоёр намын дарга уулзаж, асуудлыг эцэслэх товтой байгаа ба Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын бүтцээ 20-23 сайдтай байгуулахаар ярьж байгаа ажээ.