Өчигдөр /2024.07.02/ АН-аас сонгогдсон 42 гишүүн хуралдаж УИХ дахь АН-ын бүлгийн даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон бол УИХ-ын дэд даргад Б.Пүрэвдоржийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг АН-ын тус шийдвэрийг хүлээж өчигдөр хуралдаагүй гэх мэдээлэл бий. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга асан Ж.Энхбаяр гишүүнийг, Нийслэлийн МАН хороо буюу Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Э.Бат-амгаланг зүтгүүлж байгаа ажээ.