Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт хаалтыг хамгийн бага зардлаар буюу 2.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар СУИС-ийн багш, найруулагч Ц.Батнайрамдал шалгарсан.
Түүний хувьд наадмыг хүннү рок, ардын урлагаар дамжуулан Монгол Улсын түүх нүүдэлчин соёлын биет болон биет бус өв аж байдлыг орчин үеийн агуулгаар наадамчин олонд танилцуулахаар ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтод рок поп, хип хоп, уртын дуучид болон 21 аймгийн соёлын өв тээгч 1000 гаруй уран бүтээлч оролцоно. Мөн хамгийн сонирхолтойн энэ жилийн баяр наадмын нээлтэд реппер Roкit bay О.Баярсайхан анх удаагаа дуулах аж.