Гаднын улс орноос хар тамхи, мансууруулах бодис оруулж ирдэг, хэрэглэдэг, зарж борлуулдаг гурван бүлгийн 20 гаруй этгээдийг өнгөрсөн шөнө /2024.06.05/ Цагдаагийн байгууллагаас баривчилсан ба тэдний дунд олны танил хүмүүс, тэдний хүүхдүүд байжээ.
Тэгвэл тухайн этгээдүүдийн дунд дуучин Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн, Өвөрмонголын дуучин Хомбоо нарын хүмүүс байсан гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Мөн уяач Л.Цандэлэгийн хүү Т байсан гэх мэдээлэл цацагдаад байна.