Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх гардууллаа

news-img

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчид өчигдөр (2024.07.01) Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх гардууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдэд баяр хүргээд “Нэг сонгогч, Нэг сонголтын үнэ цэнэ бол Үндсэн хуульт Ардчиллын баталгаа юм. Сонгогчдынхоо итгэлийг хүлээж Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье” гэлээ.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор зохион байгуулсан нь сонгууль зохион байгуулалтын болоод эрх зүйн орчны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлог сонгууль боллоо.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болж, амжилттай зохион байгууллаа” гэж онцлов.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA


Сүүлийн 21 хоногийн хугацаанд 20 гаруй хүн усны ослоор амь насаа алджээ
Сүүлийн 21 хоногийн хугацаанд 20 гаруй хүн усны ослоор амь насаа алджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ