21-22-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнодын нутгаар их бороо орно.
22-нд буюу амралтын Бямба гарагт нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, эрс сэрүүсэж, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орох тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
ИЙМД:
Хол, ойрын замд гарахгүй байх,
Дулаан хувцаслах,
Хувийн болон өрхийн бэлэн байдлыг хангах,
Зуслангийн айл, өрхүүд галлагаа хийх,
Амарч, зугаалгаар явж байгаа иргэд, аялагчид дулаан байранд хонохыг зөвлөж байна.