Парламентад суудалтай улс төрийн намууд Хамтарсан Засгийн газар байгуулахаар зөвшилцөж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад томилолтоос ирсэн тул УИХ-ын анхдугаар чуулган үргэлжлэн хуралдах нөхцөл бүрдлээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.07.05/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.
1.Улсын Их Хуралд нам, эвслийн бүлэг байгуулагдсан тухай мэдээлэл
2.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай
3.Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал
4.Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал
5.Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал
6.Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр баталжээ.