Долдугаар сард Улаанбаатар хотоос 1.2 сая хүн аялахаар гарна гэсэн тоон судалгаа гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Долдугаар сард Улаанбаатар хотоос 1.2 сая хүн аялахаар гарна гэсэн тоон судалгаа гарчээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялж буй” талаар судалгааны үр дүнг танилцууллаа.

Энэ 7, 8 саруудад монгол орны аль бүсээр хэчнээн тооны жуулчин аялах төлөвтэй байгаа таамаглал тооцоог судалгаагаар гаргасан. 2023 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 1 сая 493 мянган хүн аялсан гэсэн тооцоо судалгаа байгаа. Харин энэ онд монгол орны аль бүс нутагт ямар тооны жуулчид аялах судалгааг гаргасан. Судалгаанд бид аяллаа төлөвлөсөн. Аялалд гарахад бэлэн хүмүүсийг оролцуулсан. Баяр наадамтай холбоотойгоор өнгөрсөн жил дотоодын аялагчид 7-8 өдөр аялсан бол энэ жил нийт аялагчдын 50 хувь нь 6 хоног аялах боломжтой гэж тооцоолсон. Түүнчлэн дотоодын аялал жуулчлал анх эрчимжиж байх үедээ гэр бүлээрээ, эсвэл найз нөхдөөрөө аялдаг байсан.

Харин судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд гэр бүл, найз нөхөд, албан байгууллагаараа аялах хүмүүсийн тоо буурч, ганцаараа аялах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Мөн танихгүй хүмүүсийн групптэй аялах хүсэлтэй хүмүүс нийт аялагчдын 5 хувийг эзэлж байна. Мөн нийт аялагчдын 24.7 хувь нь 1-1.2 сая төгрөгийг, 15 хувь нь 1.3-1.5 сая төгрөгийг, 19 хувь нь 2.5 саяас дээш мөнгөн дүнг аялалдаа зарцуулах нь судалгаагаар гарч байгаа юм.

Судалгаагаар долдугаар сард Улаанбаатар хотоос 1.090000-1211000 мянган хүн аялахаар гарна гэсэн тоо гарч байгаа. Ингэхдээ Архангай, Өвөрхангай руу нийт 283-387 мянган хүн аялна. Завхан аймаг руу 147-164 мянган хүн аялна. Говь-Алтай, Баянхонгор аймгийн алтайн өвөр хэсэг рүү 82-91 мянган хүн аялах төлөвтэй байгаа. Харин Хөвсгөл аймагт 171-190 мянган хүн аялна.

Гэхдээ эл судалгааны үр дүн нь тавдугаар сард гарсан. Харин бодит байдал дээр Хөвсгөл аймаг долдугаар сард бороотой байх тул аялагчийн тоо буурах магадлалтай. Түүнчлэн судалгаанаас харахад Увс аймгийг зорих жуулчдын тоо өсөх хандлагатай байгаа бол эсрэгээрээ Баян-Өлгий, Ховд аймгийн зорих жуулчдын тоо хоёр дахин буурах судалгаа гарчээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ