Айлган сүрдүүлэг, нэгжлэг хийхээр 50-60 том биетэй залуучууд өнгөрсөн 2 дахийн шөнө гэнэт бидний бүх гэр орон, оффис, нярай хүүхэдтэй ажилчдын маань байр орон сууц руу дайрч орж, айлган цочирдуулсаныг хэний мэдүүлгээр юу болоод байгааг бид мэднэ! Энэ бол аль нэг намын эсвэл засгийн газрын хамааралтай зүйл биш! Бие муутай эмэгтэй дүүг маань хүртэл баривчлана гэж уйлуулж айлгаж одоо болтол шокноос гараагүй байна. Ихэнх ажилтнууд маань эмэгтэйчүүд учраас маш их дээрэлхэж зарим нэгийх нь гарыг мушгиж цагдаад эргэж хандахаар хүч хэрэглэсэн байна.
Бидний гэрээс хаа намаагүй ухаж түнхэж авч явсан зүйлс дотор нь ХБ-ны зээлтэй ямар ч хобоогүй хүний хувийн дэвтэр ном, гэр бүлийн хувийн зураг хөрөг, хүүхдүүдийн маань бичлэг, өсвөр насны охидуудын маань хөтөлдөг өдөр тутмынх нь хувийн тэмдэглэлийн дэвтэрүүд, хүүд маань хүмүүсийн өгсөн хадгалаад тавьсан хадаг задгай мөнгөнүүд гэх мэт нарийн нандин гэсэн бүх зүйлсийг маань аваад явсан байна.
Бид зээлээ бүрэн төлөөд дууссан. Бодлогын алдаанаас үүссэн ханшийн алдагдлыг бүрэн хүлээж 126 тэрбум төгрөгийн зээл аваад 260 тэрбум болгож санхүүгийн ашигтай хааж, салбартаа томоохон бүтээн байгуулалт хийж хөдөө орон нутагт мянган ажлын байр бий болгосон. Гэтэл компанийн маань бүх данснуудыг ямар ч мэдэгдэлгүйгээр хааж, хаа хамаагүй манай гэр бүлийн гишүүд болон хэрэгт хамааралгүй компаниудийн данснуудыг хүртэл хааж үлдэгдэл нь нойлолсон байна. Өнөөдөр 1300 ажилчид маань цалингаа авч чадахгүй байдалд орлоо. Түүхэн 32 жил үйл ажиллагаа явуулахдаа, Ковидийн тэг зогсолтын үед ч цалингаа нэг өдөр бид тасалдуулж үзээгүй билээ.
1300 ajilchid Maani tsalingaa avch chadahgui baidald orloo bid kovidiiin 0 zogsoltond ch tsalingaa buren guitsed olgoj baisan. Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулж бүрэн зогсоолоИйм улаан цайм дээрэм, хүчирхийлэл, дарамт, дарангуйлал ардчилсан нийгэмд хэзээ ч байж болохгүй!