Хоёр хүүхэд гэртээ угаартаж нас баржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тавдугаар сарын 9-ний 13:12 цагт “Газарчин …. гудамжны …. тоотод хоёр хүүхэд угаартаж нас барсан байна” гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу шалгахад тус тоотод орших суух хаягтай дөрвөн настай И.М, нэг настай Т.А нар ил харагдах гэмтэл шархгүй, угаартаж нас барсан байжээ. Тус хэргийг БЗДЦХ-1 шалгаж байна.