Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр (2024.05.16) үдээс хойш 14 цаг 29 минутад Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтаар үргэлжиллээ. Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 12 хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Харин дараа нь үдээс өмнөх хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй 32 санал тус бүрээр санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Соёлын сайд Ч.Номинг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэв
Соёлын сайд Ч.Номинг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ