Соёлын сайд Ч.Номинг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

Соёлын сайд Ч.Номинг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэв

Соёлын сайд Ч.Номинг улс төрийн намууд Сонгуулийн тухай хууль зөрчиж, ажлын тайлан бүхий сэтгүүл хэвлүүлэн, тараасан гэв. Энэ асуудлаар улс төрийн намуудын төлөөлөл Сонгуулийн ерөнхий хороонд хандахаар болжээ.

Сонгуулийн тухай хуулийн 41.9-д “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэж заасан байдаг.

Засгийн газар нь кабинетын зарчмаар ажиллан, хийж хэрэгжүүлсэн ажлаа хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д тайлагнадаг. Гэтэл Засгийн газрын сайд нь төсвийн мөнгөөр сэтгүүл хэвлэж, сонгуулийн сурталчилгаа хийж байгааг иргэд шүүмжилж байна.

УИХ-ын сонгуулийн IX тойрог бол нийслэлийн хамгийн олон хүн ам амьдардаг Сонгинохайрхан дүүрэг. Тус дүүрэг энэ удаагийн сонгуульд таван мандаттай байхаар хуульчилсан.

Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Д.Сумъябазар, Х.Нямбаатар, Н.Учрал, П.Анужин, Б.Жаргалмаа, Ардчилсан намаас Б.Пунсалмаа, Д.Батбаяр, Г.Очирбат, О.Магнай П.Цэцэгмаа нар нэр дэвшиж, МАН-д багаар нь итгэл хүлээлгэсэн байдаг. Энэ удаагийн 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж магадгүй горилогч нарын тоонд Соёлын сайд Ч.Номин бичигдэх болсон. Гэхдээ энэ нь албан ёсоор баталгаажсан зүйл биш.

Хуульд зааснаар улс төрийн намууд 2024 оны ээлжит сонгуульд сойх нэр дэвшигчдээ 2024 оны тавдугаар сарын 14-20-ны өдрийг дуусталх хугацаанд тодруулна.

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбарласнаар "Манайх салбарынхаа удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж, тэр уулзалт дээр албан ёсны тайланг тараасан. Уг зөвлөгөөнд зориулан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, улсын төсвийн мөнгөөр сэтгүүл хэвлүүлсэн. Зохион байгуулалттайгаар хүний нэр хүндийг гутаах зорилготой мэдээлэл цацагдаж байна. Засгийн газрын бүтцийн байгууллага дөрвөн жилийнхээ тайланг танилцуулж байна. Бид ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй” гэж хэлэв.

Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын дэлгэрэнгүй ярилцлага ӨНӨӨДӨР цацагдана
Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын дэлгэрэнгүй ярилцлага ӨНӨӨДӨР цацагдана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ