Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг өнгөрсөн жил прокуророос хэрэгсэхгүй болгосон байдаг.
Улмаар Засгийн газраас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг олон улсын байгууллага, Хүний эрхийн байгууллагуудтай хамтрах Ажлын хэсгийн ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулан байгуулсан юм. Тус ажлын хэсэг нь С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хилс хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх асуудлаар олон улсын байгууллагатай хамтарч ажиллана хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл хилс хэргээр хэлмгэдсэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн ба өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр гурван телвизээр гарах аж.