Долоон буудал дахь ажлын газраасаа гараад сураггүй болсон Б.Оч гэх залууг тав хоног эрэн хайж буй. Тэрбээр хамгийн сүүлд эхнэртэйгээ “хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ харина” гэж утсаар яриад ажлын байрнаасаа гарсан боловч түүнээс хойш ор сураггүй алга болоод байсан юм.
Уг хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас "Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо "Монел" орчимд автобусанд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэх хариу тайлбар өгчээ.