Г.Занданшатар “Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн саналыг үндэслэдэг байх ёстой“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Г.Занданшатар “Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн саналыг үндэслэдэг байх ёстой“ гэв

Орон нутагт бэлчээр, усны ундарга, голын эх дээр ашигт малтмалын лиценз олгосонтой холбоотой маргаан ихээр гарч, иргэд малчдаас холбогдох байгууллагуудад гомдол, санал ирүүлэх болсон.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдийн хамтаар ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлын саналыг заавал үндэслэх, тухайн орон нутгаас томилсон хянан шалгагчийн дүгнэлтийг харгалздаг байх зарчмын зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж буйгаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, иргэдийн төлөөлөл нь татгалзаад байхад ашигт малтмалын зөвшөөрөл олгодог байдлыг болиулж, өмнө хэрэгждэг байсан зохицуулалтыг эргэн сэргээх санал гаргасан юм.

Тэрбээр, аливаа уул уурхайн төслүүд орон нутагтайгаа зөвшилцөж, нийгэм, орон нутагтаа үр ашигтай нөхцөлд л хэрэгждэг байх зарчмыг холбогдох хуулиудад тусган нийцүүлэхээр хуулийн төсөл боловсруулсан гэж тодотгов.

Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа
Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ