Дүрслэх урлагийн музейгээс 1989 онд Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан.
Тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд Цагдаагийн ерөнхий газарт гаргасан байдаг. Иймд 2019 оноос хойш уг алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас 7 уран зургийг олж тогтоосон байна. Прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулхаар хүлээлгэн өгөөд байна. Ингээд тус алдагдсан уран зурагтай холбоотой хүмүүсийг зохих хуулийн дагуу шалгаж байгаа ажээ.