Б.Энхбаяр: Жагсаалтаа зарах гэж байгаа хүмүүс үүнийгээ зогсоогоорой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд

Б.Энхбаяр: Жагсаалтаа зарах гэж байгаа хүмүүс үүнийгээ зогсоогоорой

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Ард түмний сонголт эцсийнх байдаг. Шүүхэд ард түмний сонголтыг завсарлах эрх байхгүй. Таны хэлсэнчлэн, Өвөрхангай аймагт болсон сонгуулийн үр дүнг нэг хоногийн дотор харьяаллыг нь өөрчилж байгаад Өвөрхангай аймгийн 100 гаруй мянган иргэний сонголтыг Нийслэлийн ХУД-ийн шүүгч засварласан. Ингэж нэг шүүгч аль нам нь парламентдаа олонх болох буюу Үндсэн хуульд заасан ард, түмний төрөө мэдэх эрхэд халдсан асуудал байдаг.

Энэ өдрүүдэд шүүх засаглал ямар хэмжээнд хонгил угсрагдаж байна вэ гэдэг асуудал илүү тодорхой болж байна. Бидний 2001 онд Шүүхийн тухай хуулийг баталсан нь зөв байж гэдэг улам бүр тодорхой болж байгаа.

Дургүй хүрсэн шүүгчээ хөдөө томилоод явуулчихдаг. Эсвэл Ерөнхийлөгч нь таалагдахгүй, үгэнд нь ороогүй шүүгчдийг томилохоо мартчихдаг. Үгэнд нь ордог шүүгчдээ гавьяат өгдөг, шагнадаг. Энэ бүхэн одоо бол улам бүр тодорхой болж байна.

Жагсаалтаа зарах гэж байгаа, би жагсаалтын 5-д орох хэрэгтэй байна, 15 тэрбум төгрөг өгчих, тэгвэл болох гээд байна гээд ярьж яваа хүмүүс энэ санаархлаа зогсоогоорой гэжээ.

ЦЕГ | 26 жилийн турш анх удаа ДНК мэдээлэл шинээр тогтоогдсон
ЦЕГ | 26 жилийн турш анх удаа ДНК мэдээлэл шинээр тогтоогдсон
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ