Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Н.Номтойбаяр, Монголын улс төрд Үндэсний эвсэл байгуулагдаж, Сонгуулийн тухай хуулийн дагуу салбар салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор мөрийн хөтөлбөрөө боловсруулан батлуулж, Үндэсний аудитын газраар батлуулж, улмаар СЕХ-нд хүргэгдсэн. Хуульд заасан шалгуурыг хангаснаар Үндэсний эвсэл тавдугаар сарын 2-ны өдөр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх батламжаа гардаж авсан.