"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталсан. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.
Хуваарийн дагуу өнөөдрөөс Барс-2 захаас Хархорин хүртэл 1, 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Москва хороолол, Содон хороолол, Ханын материал, таван шар болон хотын төвийн 40, 50 мянгат орчмын хэсгийн айл өрхийн халуун усыг таслах аж. Мөн өөр хэд хэдэн байршилд төлөвлөгөөт засвар 20 хоногийн хугацаанд хийх юм байна.
Графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлана. Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг тавдугаар сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлэх юм. Ийнхүү өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоног дараах байршлуудад засвар хийнэ.