“Ногоон автобус“-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 хүнийг гэрчээр дууджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд

“Ногоон автобус“-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 хүнийг гэрчээр дууджээ

"Ногоон автобус"-ны хэргийг хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.05.14/ хаалттай хуралдлаа.

"Ногоон автобус"-ны хэргийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, "Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай тогтоолыг өнөөдөр баталж, тавдугаар сарын 21, 22-ны өдөр ногоон автобусны хэргийн сонсголыг зохион байгуулахаар тогтлоо. Мөн түр хороонд гэрчээр дуудагдах, хүмүүсийн нэрсийг тогтсон. Улаанбатар хотын замын түгжрэлийг бууруулах сайд асан, засаг дарга асан нарын давхардсан тоогоор 98 гэрч дуудагдана. Сонсголд гурван бүлэг асуудлыг хэлэлцэнэ. Гэрч нарыг танилцуулахад, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Ц.Батгэрэл, Засаг дарга асан Д.Сумъяабазар, Засаг даргын зөвлөх асан Е.Баатархүү, Ү.Ганболд, Г.Содбаяр гэх мэтчилэн худалдан авах үйл ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг гэрчээр дуудсан. Мөн гэрчээр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг дуудна" гэв.

Их тэнгэрээс алдагдсан 7 уран зургийг Дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өгчээ
Их тэнгэрээс алдагдсан 7 уран зургийг Дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өгчээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ