Дахин төлөвлөлтөд хамрагдсан ч байрандаа орж чадахгүй байгаа иргэд өлсгөлөн зарлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

Дахин төлөвлөлтөд хамрагдсан ч байрандаа орж чадахгүй байгаа иргэд өлсгөлөн зарлажээ

Сонгинохайрхан дүүрэгт дахин төлөвлөлтөд хамрагдах нэрийдлээр "Монтай бүрд" ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд байр захиалаад луйвардуулж, орон гэргүй болсон иргэд өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдэж байна.

Орон сууц захиалсан иргэд "Хөх дэд" хотхонд 500 байрны захиалга авсан ч орон сууц нь баригдахгүй, 3000-4000 хүн, гэр бүл, үр хүүхдүүд хохирч орон гэргүй болоод байна. Засгийн газар "Үндэсний баялгийн сан"-гийн хөрөнгөөсөө бидний хохирлыг шийдэж өгөөч гэж хүсэв.

Бид Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд баригдаагүй барилгын буурин дээр 13 хоног өлсгөлөн зарлаад байна. Бидний үгийг хэн ч сонсохгүй, асуудлыг шийдэхийн төлөө анхаарал хандуулахгүй байна.

Иргэн, Манайх дөрвөн хүүхэдтэй, элэг бүтэн гэр бүл байсан. Нөхөр бид хоёр хурааж цуглуулсан мөнгөө энэ компанид өгсөн. Мөнгөө залилуулснаас болж нөхөр бид хоёр зөрчилдөж, хоёр тийшээ болсон. Одоо бид нар орон гэргүй болсон. Залуу хүмүүс Монголдоо ажил хийж, сайхан амьдрах гэж хичээж байхад яагаад биднийг ингэж хохироож байгаа юм бэ.

Үүнээс болж өчнөөн олон гэр бүл салж, үхэл хагацал болж байна. Би арга буюу өлсгөлөн зарлаад 13 хонож байна. Миний даралт ихсэж, 200 хүрч байна. Эмч ирж үзээд, "Чи өлсөж болохгүй" гэж байна. Би өлсөхгүй гээд яах вэ, бид өгсөн мөнгөө буцааж авмаар байна. Дөрвөн хүүхдийнхээ төлөө энд өлсгөлөн зарлаад сууж байна. "Чи үнэхээр өлсөнө гэж байгаа бол гомдолгүй гэж гарын үсэг зур" гэж байна.

Би хар ажил хийгээд мөнгөө цуглуулсан, энэ компанид өгсөн. Зүгээр суугаад хүнээс мөнгө гуйгаагүй шүү дээ. Би 65 сая төгрөгөө өгсөн. Би хүн шиг сайхан амьдрах гэж, дөрвөн хүүхдийнхээ төлөө зүтгэж энэ мөнгийг цуглуулсан. Биднийг асуудлыг шийдэж өгөөч гэж Ерөнхий сайд, Барилга хот байгуулалтын сайд, Хотын дарга Х.Нямбаатар нар ирж, биднийг үгийг сонсооч.

Тэр залилагчийн ард хэн байгаа юм бэ. Яагаад энэ залилан хийж, жирийн иргэдийг хохироосон компанийн удирдлагуудад хууль хяналтынхан хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? гэв.

Н.Пүрэвжав: Арьс, ширэн түүхий эдийн чанарыг сайжруулахад мөшгөх аргыг хэрэглэхийг зөвлөж байна
Н.Пүрэвжав: Арьс, ширэн түүхий эдийн чанарыг сайжруулахад мөшгөх аргыг хэрэглэхийг зөвлөж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ