Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн гэрээс алдагдсан уран зургуудийг ИЛРҮҮЛЖЭЭ
 
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн гэрээс алдагдсан уран зургуудийг ИЛРҮҮЛЖЭЭ

Монголын уран зургийн галлерей”-аас 2018 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан байдаг.

Тухайн үйлдэлд Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм. Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 07-ны өдөр /2024.05.07/ цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү н.Болдбаатарын гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна. Энэ үеэр н.Болдбаатарын эзэмшлийн гэх "Монгол арт" галлерейгаас 60 орчим уран зургийг хураан авсан аж. Тэдгээрийн дотор “Монголын уран зургийн галлерей”-н тооллогоор дутсан хулгайд алдагдсан байж болзошгүй уран зураг, урлагийн бүтээлүүдийн нэрийг нь өөрчлөн, өөр дээрээ нуун хадгалж байсан нь илэрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тухайн уран зургийг Ц.Элбэгдорж нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хадам дүүдээ өгч хадгалуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Эдгээр уран зургийн тухай асуудал 2019 онд ч мөн гарч байв. Тухайн үед Ц.Элбэгдорж "Би зураг цуглуулдаг. Зураг хулгайлдаггүй" хэмээх тайлбар өгч байсан билээ.

Автомашин шатаж 62 настай эрэгтэй амиа алджээ
Автомашин шатаж 62 настай эрэгтэй амиа алджээ
 
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!