Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа

АНУ-ын Флорида мужид өнөөдөр/2024.05.09/ сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Пуэрто Рико улсын боксчин Альберто Меркадо нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин байв.

Тулааны гуравдугаар үед Э.Цэндбаатар өрсөлдөгчөө буулган авсанаар арав дараалан ялалт байгууллаа. Үүнээс дөрөвт нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ.

Э.Цэндбаатар энэ ялалтынхаа араас Тайланд улсад тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болох “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний 63.5 кг-ын жинд өрсөлдөнө гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэнийг аварчээ
Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэнийг аварчээ
 
Д.Цогтбаатар: Би Б.Хурцын хувийн өс хонзонгоор хилсээр ял шийтгүүлсэн
Д.Цогтбаатар: Би Б.Хурцын хувийн өс хонзонгоор хилсээр ял шийтгүүлсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!