Төв аймгийн нутаг дэвсгэр дэх Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28-р ангийн 11 алба хаагч ажиллажээ.
Ослын голомтод аврагчдыг очиход хоёр шалаанзны голд нэг иргэн хавчуулагдаж, их хэмжээний цус алдсан байжээ.
Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай эрэгтэй Э-ны амийг аварч, яаралтай түргэн тусламжийн 103-т хүлээлгэн өгсөн байна.
Ослын голомтод эмнэлгийн байгууллагаас таван эмч, мэргэжилтэн, Төв аймгийн цагдаагийн байгуулгаас таван алба хаагч ажилласан байна. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэж НОБГ-аас мэдээлэв.