Сураггүй алга болсон Монголын хоёр уулчныг уулчныг эрэн хайх багийн шэрпа нар тус уул руу өгсөж, үүрээр зүүн оргилд хүрэх төлөвлөгөөтэй байна" гэж өчигдөр /2024.05.15/ орой Монголын Уулчдын үндэсний холбооноос мэдээлсэн.
Тэгвэл "Everest Today" твиттер хуудаст, "Сураггүй алга болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг агаарын таагүй байдлын улмаас зогсоолоо. Одоогоор ул мөр олдоогүй байна. Дөрвөн шерпа эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа ба тэдний хоёр нь 4 дүгээр баазад гацсан, хоёр нь 3 дугаар баазад хүрсэн" гэж манай цагаар 00:31 цагт мэдээлжээ.
Харин яг одоо Эверестэд цаг агаар ямар байгаа эрлийн ажил хэвийн үргэлжилж эхэлсэн эсэх талаарх мэдээлэл шинэчлэгдээгүй, мөн Монголын Уулчдын үндэсний холбооноос ч энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.