Шатрын дэлхийн аваргаас гурван Монгол хүүхэд алтан медаль хүртлээ
 
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Шатрын дэлхийн аваргаас гурван Монгол хүүхэд алтан медаль хүртлээ

Перугийн нийслэл Лима хотод шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулж, манай улсаас нийт 11 шатарчин сурагч оролцсон юм. Швейцар системээр өрсөлдсөн тус тэмцээний U7 насны ангилалд Н.Аз-Эрдэнэ есөн өрөг тоглосноос её хожиж, үнэмлэхүй аварга болов.

Түүнчлэн насны хөвгүүдийн ангилалд Б.Учрал найм хожиж, нэг ялагдсан үзүүлэлтээр аваргалсан бол U9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр зургаан хожил, хоёр тэнцээгээр алтан медалиар энгэрээ мялаажээ. Харин U15 насны хөвгүүдийн ангилалд Н.Содбилэгт 7.5 оноогоор мөнгө, U13 насны охидын ангилалд Б.Буянхишиг, U11 насны охидын ангилалд М.Урангоо нар долоон оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Харин U9 насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн Б.Бат-Амгалан IV байрт шалгарчээ.

Жолоочийн зөрчлийн 10 онооны шийтгэл өнөөдрөөс хүчингүй болно
Жолоочийн зөрчлийн 10 онооны шийтгэл өнөөдрөөс хүчингүй болно
 
Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо
Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!