ҮАГ-аас Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж үзэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

ҮАГ-аас Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж үзэв

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджаваас өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” гэсэн санал, дүгнэлтийг гардлаа.

Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудад заасны дагуу Үндэсний аудитын газар төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний 35 байгууллагын санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэл зэрэгт аудит хийсэн ба Санхүүгийн зохицуулах хорооны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар “Зөрчилгүй” гарсан санал, дүгнэлтийг гардуулан өгчээ.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ