Гудамжинд бие зассан иргэдийг 260 мянгаар торгоно
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Гудамжинд бие зассан иргэдийг 260 мянгаар торгоно

Олон нийтийн сүлжээнд гадаад улсын хоёр иргэн Төв шуудангийн орчимд бие засч байна гэх бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас хоёр гадаадын иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.1, 5.2, 15.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.

Шалгалтын явцад гудамж талбайд бие зассан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар 10 нэгжээр, төрийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар 250 нэгжээр тус тус торгож, олон нийтийг үл хүндэтгэж, биеэ авч явах нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд тус хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар өнөөдөр /2024.05.13/ шүүхээр шийдвэрлэх гэнэ.

Зөвхөн 10 нэгжээр торгосон нь эцсийн шийдвэрлэлт биш бөгөөд нэг үйлдэлд оногдуулсан шийтгэлийн хэмжээ гэдгийг хуулийн байгууллагаас мэдээллээ.

Болсон явдлыг тодруулбал, энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн 21.00 цаг орчимд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд гурван эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засч байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн юм.

Дахин төлөвлөлтөд хамрагдсан ч байрандаа орж чадахгүй байгаа иргэд өлсгөлөн зарлажээ
Дахин төлөвлөлтөд хамрагдсан ч байрандаа орж чадахгүй байгаа иргэд өлсгөлөн зарлажээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ