Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн шүүхийн тогтоолыг Төрийн нууцаас гаргах асуудлыг хэлэлцэх аж.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж буй бөгөөд тус ажлын хэсгээс "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг Төрийн нууцаас гаргах шаардлагатай" гэж үзсэн байна.