Алга болсон хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ. Аврагчид Эверестийн оргил орчим алга болсон Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олсон тухай https://thehimalayantimes.com/ мэдээлжээ.
Нөгөө уулчин одоогоор олдоогүй байна. “8K Expeditions” компанийн захирал Лакда Шерпагийн хэлснээр, аврагчид Ц.Өсөхжаргалын цогцсыг 8550 м өндрөөс олжээ. Уулчин татсан олсноос доош, South Summit-аас хэдэн м доор унажээ. Шарилыг хэрхэх талаар ар гэрийнхэнтэй нь зөвлөлдсөний дараа авиралтын улирал дуусах үед шийднэ хэмээн Шерпа хэлсэн байна.
Л.Пүрэвсүрэн уулчны хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Тавдугаар сарын 19-нд дараагийн цонх үе эхлэхэд эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.