ХҮН намын нарийн бичгийн дарга Ц.Лут-Очирыг 2,8 саяар торгож, эрхийг нь хоёр жилээр хасжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

ХҮН намын нарийн бичгийн дарга Ц.Лут-Очирыг 2,8 саяар торгож, эрхийг нь хоёр жилээр хасжээ

“ХҮН” намын гүйцэтгэх удирдлагад ажилладаг, өнгөрсөн 2023 оны есдүгээр сард тус намын орон тооны бус нарийн бичгийн дарга нарын нэгээр томилогдсон, хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгтээ гурван шатны шүүхээс ял шийтгүүлжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч А.Гунгааноров нь өр авлага барагдуулах, даатгуулагчийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлаа хийж байхдаа хугацаа хожимдуулж тайлангаа хүргүүлсэн “Монгол, Австралийн нийгэмлэг”, “Монгол, Франц төв” ТББ зэрэг байгууллага, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой атал түүнийгээ хийлгүй тус бүрээс нь 100 000-120 000 төгрөгийн хахууль авч, санд оруулсан, санд нэгэнт шивсэн мэдээллийг засварласан хэмээн буруутгагджээ.

Харин Ц.Лут-Очир нь дээрх хэрэгтэй холбоотой тайлан дээрээ гарын үсэг зурж тэмдэг дарчихаад “Баярлалаа” гэж А.Гунгааноровт 100 000 төгрөг өгсөн” гэжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дээрх хүмүүсийн үйлдлийг шалгаж тогтоогоод НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2023 оны есдүгээр сарын 20-нд хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ А.Гунгааноровыг 17 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хасаад, хахуульд авсан 570 мянган төгрөгийг гаргуулан улсан орлогод оруулах, торгох ялыг 24 сарын хугацаанд биелүүлэхийг даалгасан байна. Харин түүнд хахууль өгсөн Ц.Лут-Очир, Л.Амгаланбаатар, Б.Сарангоо, С.Золбоо, У.Анударь нарыг 2.8 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасан, торгох ялаа 18 сарын дотор биелүүлэхийг даалгасан аж.

Өнөөдөр “Хуримтлалын сан“-г нээж, ипотекийн зээлийг эхлүүлнэ
Өнөөдөр “Хуримтлалын сан“-г нээж, ипотекийн зээлийг эхлүүлнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ