Дуучин Д.Болд нэр дэвших үү?
 
Ангилал
Улс төр Урлаг
Огноо
Унших
1 минут 36 секунд

Дуучин Д.Болд нэр дэвших үү?

"Камертон" хамтлагийн ахлагч Д.Болд энэ удаагийн парламентын сонгуульд нэр дэвшихээр сэтгэл шулуудсан бололтой.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг… Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болно оо…

Хамтдаа өссөн, хөгжсөн, бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л Монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе…

Жич: Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор,үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно оо.

Таныг хүндэтгэсэн: иргэн Доржсүрэнгийн БОЛД" хэмээсэн бичсэн нь энэхүү таамаглалыг төрүүлээд байна.

Энэ удаагийн парламентын сонгууль томсгосон тойргоор явагдахаар болсон. Энэ сарын 14-21-ны өдрүүдэд нийт нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох бөгөөд тун удахгүй энэхүү асуултын хариулт тодорхой болох нь ээ.

УСУГ-ын ажилчид согтуурсан үедээ нэгнийгээ хутгалж гэмтээжээ
УСУГ-ын ажилчид согтуурсан үедээ нэгнийгээ хутгалж гэмтээжээ
 
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!