НЦГ | Өмгөөлөгч Г.Батбаяр буудагдсан байж болзошгүй шархтай нас барсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд

НЦГ | Өмгөөлөгч Г.Батбаяр буудагдсан байж болзошгүй шархтай нас барсан

Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар НЦГ-аас мэдээлэл өгч байна.

Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "ЧД-ын 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдол мэдээлэл түүний төрсөн дүү Н-ээс 4 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хойшлуулшгүй арга хэмжээ авсны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа улсын хэмжээнд зарлаж, эхлүүлсэн.

Уг ажиллагааны хүрээнд энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богд Хан амралтын газрын гадна талын автомашины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан Toyota Isis маркын автомашиныг олж илрүүлсэн. Автомашинд Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжын дагуу хэргийн газрын үзлэг шинжилгээ хийхэд иргэн Б нь автомашины арын суудал дээр нас барсан байдалтай олдсон.

Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрэл зураг, дуу дүрсний аргаар баримтжуулж авсан. Үзлэгийг мэргэшсэн алба хаагчид, Хан-Ууд дүүргийн прокурорын газрын прокурорууд явуулсан. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээрх галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас зэрэг бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан. Эдгээрт шинжээч томилж дүгнэлт гаргахаар Шүүхийн шинжилгээний газар хүргүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон. Амь хохирогчийн цогцсын үзлэгийг тогтсон хууль журмын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд мэргэшсэн шинжээчид болон эрх бүхий алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинжилсэн. Энэхүү үйл явцыг мөн дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан.

Талийгаачийн хэрэг зайлшгүй задлан шинжилгээ хийх шаардлагатай хэрэг. Тиймээс ар гэрийнхнээс зөвшөөрөл авах ёстой гэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, шинжилгээ гараагүй байхад нас барсан шалтгааныг нэрлэх нь зохимжгүй. Урьдчилсан байдлаар гэх мэдээлэл олон гарч байна. Талийгаач буудагдсан байж болзошгүй шархтай нас барсан" гэлээ.

56 настай эмэгтэй ууланд алхаж байх үедээ бие нь муудаж, нас баржээ
56 настай эмэгтэй ууланд алхаж байх үедээ бие нь муудаж, нас баржээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ