УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг шалгуулахаар УЕП-т хандав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 13 секунд

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг шалгуулахаар УЕП-т хандав

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянах ёстой Төв банк болон банкны удирдлага үндсэн чиг үүргийн хүрээнд ажлаа хийхгүй байгаа асуудлыг шалгуулахаар УЕП-т хандав. Тэрээр "2022 оны нэгдүгээр сараа хойш над руу хэвлэлээр дайрлаа. Банкны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй бол иргэд, хувийн хэвшилд хамгийн их сөрөг нөлөөтэй. Ихэнх банкны 95 хувь нэг хүн эсвэл хуулийн этгээдэд төвлөрсөн. Энэ хувьцааг задлах хуулийг баталсан ч өнөөг хүртэл хэрэгжүүлсэнгүй.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчдад хувьцаагаа худалдах боломж байсан. Хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байсан бол оны өмнө Төвбанк хуулийн төслөө оруулж ирэх байсан ч оруулаагүй. БНСУ 1997 онд банкуудын эзэмшлийн төвлөрлөө амжилттай задалсан. Банкны тухай хуулийг батлахаас өмнө судалгааг хангалттай хийсэн. Тэгэхээр Төвбанк болон банкуудын удирлага энэ хуулийг хэрэгжүүлэх бодолгүй байна. Иймд УИХ-ын дийлэнх гишүүн тойрог руугаа ажиллахаар явсан үед хуулийн төсөл орууллаа.

Зээлийн хүү маш өндөр, зээлийн хүртээмж бага байгаа нь банкуудын монополийг задлах шалтгаан юм. Жилийн 20-24 хувийн хүүтэй зээлээр бизнес эрхлэх боломж бага . Арилжааны банкууд Засгийн газраас зарласан, тусгай хөтөлбөрүүдэд голдуу зээл олгож байна. Нийт хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 5 их наяд төгрөгт хүрчээ. Хувийн хэвшил өндөр хүүтэй зээл авсны өртгийг эцсийн хэрэглэгчид буюу иргэд төлдөг.

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 14 хоногийн өмнө хулгайгаар оруулж ирэх гэж оролдоход нь зогсоосон. Уг нь гурван жилийн өмнө энэ хуульд банкны эзэд дээд тал нь 20 хувийн хувьцаа эзэмших талаар заасан ч хэрэгжүүлсэнгүй. Тэгэхээр банкуудын одоогийн удирдлага энэ хуулийг хэрэгжүүлэхгүй юм байна. Иймд Төвбанкны удирдлагад хариуцлага тооцох ёстой. Арилжааны банкууд хууль хэрэгжүүлээгүй буюу хууль зөрчсөн. Иймд тэдний олон улсын банкуудаас татсан зээл нь татагдах нөхцөл бүрдлээ. Моннголбанкны удирдлага ямар зорилгоор өнөөдрийг хүртэл эс үйлдэл хийсэн нь тодорхойгүй. Иймд би УИХ-ын даргад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг хугацаанаас нь өмнө татах шаардлагыг хүргүүлнэ. Төрийн албан хаагчид хууль хэрэгжүүлээгүй бол ажлаасаа огцордог. Гэтэл энэ хүмүүс хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, хуулийн үйлчлэлийг хойшлуулахаар зорьж байна.

Монопол байгаа газарт үнэ өндөр, өрсөлдөөнгүй байдаг. Банкны салбарыг хар л даа, гадаадын банкийг оруулдаггүй, зээл ч олдлоггүй гэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2025.12.31-нд дуусна. Түүнийг УИХ-аас томилсон.

Сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн баяндун сумын ногоочидтой уулзав
Сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн баяндун сумын ногоочидтой уулзав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ