Ё.Баатарбилэгийн хэргийг хүндрүүлэн шүүнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 4 секунд

Ё.Баатарбилэгийн хэргийг хүндрүүлэн шүүнэ

"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал долоо хоног үргэлжилж, гуравдугаар сарын 18-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсан билээ. Тус шүүх хурлын дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Өөрийгөө гэм буруугүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон" талаар ярьж, сонгуульд нэр дэвших эсэхээ шийдээгүй байгаа гэх агуулгатай зүйлийг хэлсэн байдаг.

Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал саяхан албажижээ. Тус магадлалаас үзэхэд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэхээр шийдвэрлэхдээ "Анхан шатны шүүх Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийг шүүхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх зэргээр зөвтгөх боломжгүй зөрчлүүд гаргасан" хэмээн үзжээ.

Тодруулбал, шүүгдэгч Ё.Баатарбилэг нь Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байхдаа найзын харилцаатай хахууль өгөгч “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийн “...Хөгжлийн банкны шаардлага хангахгүй атлаа зээл авах...” ашиг сонирхлын үүднээс Хөгжлийн банкнаас “НВЦ” ХХК-ийг зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд 2017 оны есдүгээр сарын 19-ний өдөр Ц.Баатарбилэгээс 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэг,

мөн 2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, арваннэгдүгээр хороолол, Сэлбэ хотхоны “Ф” байр 00 тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай 9 тоот авто зогсоолыг иргэн Б.Ганбаатараас бэлнээр 320,000,000 төгрөгөөр,

2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр 2014 онд үйлдвэрлэгдсэн, 00-00 УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг Хятад Ард Улсын иргэн DONG, YE /Дон Е/-ээс бэлнээр 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан байна. Гэсэн хууль зөрчиж, энэ талаараа ХОМ худал мэдүүлж, хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарах үйл баримтууд цугларч, бэхжигджээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх зэргээр зөвтгөх боломжгүй зөрчлүүд гаргасан байх тул шүүгдэгч Ё.Баатарбилэгт холбогдох бүх хэргийг мөн Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд нарт хэргийн хамт анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх дараах үндэслэл тогтоогдов.

Үүнд: а. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох гэмт хэргийг хийсвэрлэн таамаглах байдлаар цагаатгасан болох нь тогтоогдсон байх бөгөөд энэ нь шүүгдэгч Ё.Баатарбилэгт холбогдох “үндэслэлгүй хөрөнгөжих” гэмт хэргийн үйл баримт, нотолгооны стандарт, бусад асуудлыг шалгаж дүгнэх, тогтооход зөрүү, зөрчил үүсгэсэн байна. Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бүхий л үйл баримтыг шалгаагүй, хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үгүйсгэсэн, баталсан үндэслэлээ тодорхой заагаагүй, шийдвэрлэвэл зохих зарим асуудлыг орхигдуулах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь энгийн ухамсрын түвшинд илэрхий байдлаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар тус шийдвэрийн бусад хэсэгт дүгнэсэн байгаа болно.

б. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлогын хэмжээ хязгаарыг нотлох үүргээ зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй алдаа, зөрчлийг шүүх, прокурор тус тус гаргасан байгааг зөвтгөх, нөхөн гүйцэтгэх үндэслэлгүй. Тухайлбал, тухайн шүүгдэгчийн хахуульд авсан 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн “хөрөнгө орлого” 393,000,000 төгрөг гэж ялласан атлаа зөвхөн 73 сая төгрөгийг хураах, хууль хэрэглээний илэрхий алдааг зөв мэт дүгнэх зэргээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдлыг нотлох, тогтоох үүргээ зөв, бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл илэрсэн. в. “Хөрөнгө орлого нэмэгдсэн нь үндэслэлтэй” тухай шүүгдэгч талаас гаргасан бүхий л нотлох баримтыг нотолгооны стандарт шаардлагын дагуу бүрэн, нягт, бодитойгоор шалгаж, улмаар үндэслэлтэйгээр нэмэгдсэн эсэхийг хөрөнгө орлогын төрөл, эх сурвалж нэг бүрээр нь няцаах эсхүл баталсан дүгнэлтийг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар хийх шаардлагатай. Талуудын мэтгэлцээн бол ямар нэгэн эх сурвалжгүй, хийсвэр үзэл бодлоор биш харин хэрэгт цугларч бэхжигдсэн улмаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээ, хязгаарын дотор, нотолгооны стандарт шаардлагын дагуу яллах ба цагаатгах үйл 126 баримтуудад бүрэн тулгуурлаж явагдах бөгөөд шүүх тухайн яллах ба цагаатгах нотлох баримтуудаас аль хэсгийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг үгүйсгэсэн эсхүл няцаасан дүгнэлт хийж, улмаар хэргийн бодит байдлыг хэрхэн тогтоосноо хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэх шаардлагатай байдаг.

Тодруулбал, хууль ёсны дагуу үндэслэлтэй хөрөнгөжсөн эсэхийг “хөрөнгийнх нь төрөл, хэлбэрээр тухайлбал, хадгаламж, зээл, худалдаа, арилжааны орлого зэрэг нь хууль бус эсэхээр нарийвчлан зааглаж, улмаар цаг хугацаа, эх сурвалж, хэмжээ болон бусад шалгуурын хүрээнд бодитой дүгнэхгүй орхигдуулсаныг тус шүүхээс зөвтгөх, нөхөн гүйцэтгэх боломжгүй. Тийм учраас дээрх үндэслэлүүдийн хүрээнд шүүгдэгч Ё.Баатарбилэг нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзсэн болно гэжээ.

Өөрөөр хэлбэл, Ё.Баатарбилэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хүндрүүлэх байдлаар анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байгаа аж.

Нарны замыг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажил эхлүүллээ
Нарны замыг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажил эхлүүллээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ