Говь-Алтай аймгийн цагдаа нар бүлэглэн ХҮҮХЭД хүчиндсэн хэрэг гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Говь-Алтай аймгийн цагдаа нар бүлэглэн ХҮҮХЭД хүчиндсэн хэрэг гарчээ

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт болон … сумдын хэсгийн төлөөлөгч нарын цагдаа нар бүлэглэн насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх хэрэг гарчээ. Охин 15 настай, аймгийн төвд амьдардаг бөгөөд түүнийг хүчиндсэн цагдаагийн алба хаагч эхний удаад ганцаараа, дараагийн удаад найз нөхөд цагдаа нарынхаа хамтаар охиныг хүчиндсэн гэх.

Тухайн үйлдэл олон удаа давтагдсан учир охин эгчдээ хэлж, эгч нь аймгийнхаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа аж.

Гэвч хэрэг шалгах ажиллагаа маш удаан, ямар шатандаа яваа нь тодорхойгүй байгаа ба эсрэгээрээ охиныг гомдлоо татахыг шаардах, гуйх байдлаар асуудал үргэлжилж байгаа гэнэ.

Энэ талаарх асуудлаар аймгийн цагдаагийн дарга н.Мэндбаяр ч мэдэж байгаагаар тогтохгүй, дотооддоо хурал хийж, “асуудлыг цэгцэл, мэдээлэл ил гарч цагдаагийн байгууллагын нэр төрд сэв суувал эзнийг нь ямар ч аргаар хамаагүй олж илрүүлж, арга хэмжээ тооцно” гэх байдлаар нам дарсан гэх мэдээлэл ч байна.

Харин тухайн асуудалд холбогдсон цагдаа нар өнөөдрийг болтол ажлаа хэвийн хийсээр байгаа ба өнгөрсөн хугацаанд охинд мөнгө төгрөг амлах, амласан мөнгөө хайж цуглуулах байдлаар үйл явц үргэлжилж байгаа бололтой.

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэлээ
“Тэнүүн Огоо“ ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ