Б.Хурцын Унгар улсад суух үнэмлэхийг хүчингүй болгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Б.Хурцын Унгар улсад суух үнэмлэхийг хүчингүй болгожээ

ТЕГ-ын дарга байсан Б.Хурцын хууль бус үйлдлүүд, түүнээс болж хохирсон зарим иргэдийн талаарх мэдээлэл сүүлийн үед их гарах болсон. Тэгвэл 2003 онд Унгар улсын элчин сайдын яамнаас түүний тус улсад оршин суух үнэмлэхийг нь хүчингүй болгож байсан баримт дэлгэгджээ.

Тодруулбал, "Б.Хурц нь тусгай томилолтоор 2003 оны нэгдүгээр сараас Унгар улсын ЭСЯ-нд томилогдон очсон бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу ажиллах байсан ч өнгөрсөн хугацаанд европын улсуудаар хэсүүчлэн наймаа хийж, хувийн бизнес эрхэлж байсан нь тогтоогджээ. Тиймээс Унгар улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын дарга Ласло Майор Б.Хурцын Унгар улсад оршин суух үнэмлэхийг хүчингүй болгож, түүнийг нутаг буцаахыг нөхөрсгөөр сануулж байна” гэж тус албан бичигт дурджээ.

Ж.Чинбүрэн: Ашиг сонирхол нэгтэй этгээдүүдийн сүлжээ төрийн байгууллагуудаар дамжиж нэвт шургалсан байна
Ж.Чинбүрэн: Ашиг сонирхол нэгтэй этгээдүүдийн сүлжээ төрийн байгууллагуудаар дамжиж нэвт шургалсан байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ