Сайд Х.Болорчулуун Баруун-Урт сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сайд Х.Болорчулуун Баруун-Урт сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ

Сайд Х.Болорчулуун Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон салбар яамнаас хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Засгийн газраас зудын дараах хохирлыг богино хугацаанд арилгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг урт хугацааны бодлогын ажил болох Шинэ хоршоо хөдөлгөөнийг хэрэгжүүлнэ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ-ны харьяа Зээлийн батлан даалтын сан нь хоршоо байгуулах малчдын зээлийн дутагдлыг 80-100 хувь батлан дааж оролцох юм. Тиймээс энэ хөдөлгөөнийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо чухал гэдгийг онцоллоо.

“Гацуурт”-ын Л.Чинбатад холбогдох “худал мэдээллийг тараасан“ хэргийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
“Гацуурт”-ын Л.Чинбатад холбогдох “худал мэдээллийг тараасан“ хэргийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ