"Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр гадаадад болон дотооддоо сурч, мэргэшсэн залуучууд сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна. Ажлын байранд горилогчдыг 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос
e-tanhim.gov.mn бүртгэж эхэлнэ.
Эрдэнэс Монгол ХК нь Монголынхоо төрийн өмчит компаниуд дундаа хамгийн өндөр цалинтай байгууллага байх юм. Цалинг 4 үе шаттай олгоно.
- Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг
- Менежер- 6.5-8.5 сая төгрөг
- Ахлах мэргэжилтэн- 4-6 сая төгрөг
- Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан. Багийн системээр үйл ажиллгаа явуулна.
Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023 оны 1-р сарын 2-16-нд явуулна. 20-21-нд тестийн шалгалт авна. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, 2-р сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
Ажлын байрны нийтлэг шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
- Ахлах менежер улсад 8-аас дээш жил ажилласан байх
- Менежер нь улсад 5-аас дээш жил ажилласан байх
- Мэргэжилтэнд ажилласан жилийн шалгуур тавихгүй
- Хууль эрхзүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар тестийн шалгалт авна. Шалгалтыг ТАЗ-ийн шалгалтын системд суурилж явуулна гэв.
“Эрдэнэс Монгол” ХК-д одоо 55 хүн ажиллаж байна. Үүнээс 14 хүний ажлын байр байхгүй болсон учир ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл өгсөн. Гэхдээ эдгээр 55 хүн бүгд сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй.