ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2023 онд Европын Холбоо задрах, АНУ-д иргэний дайн дэгдэхийг зөгнөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 38 секунд

ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2023 онд Европын Холбоо задрах, АНУ-д иргэний дайн дэгдэхийг зөгнөжээ

зураг

ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев өчигдөр сошиал хуудсандаа 2023 онд дэлхий дахинд ямар үйл явдлууд болохыг зөгнөн бичжээ.

“Хүн бүр шинэ оны өмнө таамаглал дэвшүүлэх дуртай байдаг. Олон хүн санаанд оромгүй, бүр галзуу гэмээр таамаг дэвшүүлцгээж байна. Үүнд хувь нэмрээ оруулцгаая” гэж эхэлсэн Медведев 10 зүйлээс бүрдсэн хувийн таамгаа дэвшүүлсэн байна.

Тухайлбал тэр газрын тосны баррелийн үнэ $150 хүрэх, байгалийн хий 1,000 шоо метр нь $5,000 хүрэх тухай бичжээ.

Их Британи буцаад Европын Холбоонд нэгдсэнээр Европын Холбоо задрах эхлэл тавигдах гэнэ.

Польш, Унгар улсууд Украины баруун хэсгийг өөртөө нэгтгэх, Германд дөрөвдүгээр Рэйх мэндлэх, үүний улмаас Европ тивд дайн дэгдэх, Польшийн шинэ хуваагдал эхлэх зэргийг тэр зөгнөжээ.

Умард Ирланд Их Британийн бүрэлдэхүүнээс гарч Бүгд Найрамдах Ирланд улстай нэгдэнэ гэж Медведев таасан байна.

Тэр бас АНУ-д иргэний дайн гарч, Калифорни, Техас мужууд тусгаар тогтнох, Илон Маск ерөнхийлөгч болох, евро, доллар хоёр олон улсын нөөцийн валют байхаа болих тухай зөгнөсөн байна.

Эцэст нь тэр “Англо-Саксоны найз нөхөд”-дөө болон тэдний холбоотнуудад шинэ жилийн мэнд хүргэжээ.

Эх сурвалж: ТАСС

Агаарын дугуй замаасаа гарсан асуудалд тайлбар өгөв
Агаарын дугуй замаасаа гарсан асуудалд тайлбар өгөв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ