Агаарын дугуй замаасаа гарсан асуудалд тайлбар өгөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Агаарын дугуй замаасаа гарсан асуудалд тайлбар өгөв

зураг

Дархан-Уул аймгийн Хонгор суманд агаарын дугуй бүхий бүс энэ сарын 24-нд нээгдээд байгаа. Гэвч агаарын дугуй замаасаа гарсан гэх зураг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.

Энэ талаар "Saturn Extreme Mongolia" компаниас тайлбар гаргажээ.

"Бид агаарын дугуйн ерөнхий бүтээн байгуулалтыг есдүгээр сард хийж дуусган олон туршилт хийж аюулгүй байдлыг баталгаажуулсан. Агаарын дугуйг замаасаа огт гарахгүй хийж болно. Гэхдээ дугуйг тросстой чанга татаж холбохоор хүүхэд, эмэгтэйчүүд жийж явахад хүнд болдог учир жижиг дугуйгаа тросстой харьцах зайг нь багасгаж хөнгөрүүлж өгсөн байгаа. Агаарын дугуй замаасаа мултарсан ч аюулгүй" гэв.

Харин картинг машины агаар шүүгч рүү цас шороо орж эвдрэх нөхцөл үүсээд байгаа тул замын сайжруулалт хийж дуустал үйлчилгээг түр зогсоожээ.

Хаалттай хорих ангийн дарга албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Хаалттай хорих ангийн дарга албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ