Өнгөрсөн долоо хоногт Москвагийн концертын танхимд болсон халдлагын улмаас амь үрэгдэгсдийн эцсийн тоо 143 хүрсэн ч ор сураггүй алга болсон хүмүүсийн тоо 100 гаруй байгаа нь нас барагсдын тоог нэмж магадгүй гэж Оросын мөрдөн байцаах алба мэдэгдэв.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Лхагва гаригт нас барсан 143 хүний нэрсийн жагсаалтыг нийтэлжээ. Мөрдөн байцаагчид өнгөрсөн Баасан гаригаас хойш сураггүй алга болсон 143 мэдээлэл хүлээн авсан гэж өмнө нь мэдэгдэж байсан. Сураггүй алга болсон хүмүүсийн хэд нь амиа алдсан хүмүүсийн тоонд багтаж байгаа нь тодорхойгүй байна. “CNN” Мөрдөн байцаах хорооноос тодруулга хүсчээ. Өнгөрсөн долоо хоногт Москва хотын захад байрлах “Крокус Сити Халл” руу зэвсэгт этгээдүүд дайран орж, байшинг галдан шатаахын өмнө энгийн иргэдийг буудаж, улмаар дээвэр нь нурсан нь өнгөрсөн долоо хоногт Оросыг донсолгоод байна.