Т.Доржханд санал авах хуудас иргэдийг төөрч, будилахад хүргэж байна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 39 секунд

Т.Доржханд санал авах хуудас иргэдийг төөрч, будилахад хүргэж байна гэв

“УИХ-ын Сонгуулийн саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд, "Нэр бүхий долоон намын төлөөлөл нэгдээд СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. Шаардлага нь үндсэн хоёр агуулгатай. Зургаадугаар сарын 28-нд сонгууль зохион байгуулагдах үед саналын хуудасны асуудал давхар яригдана. Саналын хуудас нь хоёр тусдаа байх ёстой хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл 78 тойргоос нэр дэвшигч нар нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүс нь өөр хуудас дээр тусдаа 48 нэр бүхий жагсаалт байх. Хэрвээ саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд, нэг хуудсан дээр аль алиныг нь тэмдэглэсэн тохиолдолд жагсаалт хүчингүй болох магадлалтай. Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа монголчууд оролцоно.

Өөрөөр хэлбэл гадаадад байгаа монгол иргэд зөвхөн жагсаалтын намын нэрсийг дугуйлах байдлаар сонгуульд орох юм. Дээр дурдсан хоёр үндэслэлээр сонгуулийн хуудсан дээрх хоёр төрлийн санал хураалт нь тусдаа байх ёстой гэх шаардлагыг албан ёсоор СЕХ-нд хүргүүлж байна.

Мөн сонгуулийн саналын хуудсан дээр нэр бүхий намын нэрсийг дээд шүүхийн дарааллаар дугаарлачихдаг. Сонгуульд 30 орчим улс төрийн нам болон эвсэл оролцоно хэмээн мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын Газарт хүргүүлсэн байгаа. Энэ долоо хоногтоо багтаагаад Сонгуулийн Ерөнхий Хороонд хүсэлтээ өгөх ёстой юм. Сонгуулийн тойрог томорчихсон болохоор нэг тойргоос 10 хүртэл нэрс дугуйлах 10 мандаттай маш урт жагсаалт гарч ирээд буй. Энэ урт жагсаалт дотор иргэд төөрөх, будилах, үл ойлголцол үүсэх асуудал тулгарч мэднэ. Ийм болохоор иргэдэд энгийн, ойлгомжтой мэдээлэл өгөх зорилгоор тодорхой болгоё. Тухайлбал,

  • Нам, эвслийн урд талд дугаар
  • Намын нэр
  • Тухайн намын дарга нь хэн бэ гэдэг мэдээлэл
  • Нэрсийг зурагтай нь хамт
  • Намынх нь лого,
  • Нам, эвслийн бэлгэдэл зэргийг тавья.

Ингэж маш тодорхой, энгийн байдлаар иргэдэд ойлгомжтойгоор хүргэхгүй бол төөрч, будилах гээд байна" гэлээ.

Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ