Ерөнхий сайд асан Р.Амаржаргалд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол хүртээв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Ерөнхий сайд асан Р.Амаржаргалд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол хүртээв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж нэр бүхий дипломатуудад цол хүртээв.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛООР:

  1. Ахмад дипломатч, Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн тэргүүн Содовын Онон
  2. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн асан Ринчиннямын Амаржаргал

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН ЦОЛООР:

  1. Ахмад дипломатч Дагвын Баттулга;
  2. Ахмад дипломатч Дандарын Моононцагаан;
  3. Ахмад дипломатч Цэдэнгомбын Пүрэвжаргал нарыг шагналаа.
  4. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал нарт дипломат цол олгожээ.

зураг

зураг

зураг

зураг

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

“УБТЗ“ ХНН-ээс “Санта Клаус“ хүүхдийн галт тэрэгний аяллыг зохион байгуулжээ
“УБТЗ“ ХНН-ээс “Санта Клаус“ хүүхдийн галт тэрэгний аяллыг зохион байгуулжээ
 
“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа
“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.