УБТЗ хилээр орж ирсэн түлш шатахууныг шуурхай тээвэрлэхэд онцгой анхаарч, уг ажлыг хил гаалийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. ОХУ-аас орж ирсэн нефтийн бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Сүхбаатар өртөөнд гаалийн бүрдүүлэлт хийх, галт тэрэг найруулах ажиллагаатай холбоотойгоор дунджаар 6.28 цаг зогсох ёстой бол энэ технологит ажлыг 4-5 цагийн дотор амжуулж байна. Мөн Сүхбаатараас Толгойт өртөө хүртэл 36 цагийн дотор хүрэх ачааг 24 цагийн дотор Толгойт өртөөнд хүргэх ажлыг зохион байгуулж байна.
2023 оны нэгдүгээр сард ОХУ-аас АИ-92 бензин 712 вагон 46280 тонн, дизелийн түлш 1719 вагон 111735 тонн, бусад 174 вагон 11310 тонн, нийт 2605 вагон 169325 тонныг хүлээн авч тээвэрлэжээ. Харин хоёрдугаар сард АИ-92 бензин 651 вагон 42315 тонн, дизелийн түлш 904 вагон 58760 тонн, бусад 246 вагон 15990 тонн, нийт 1801 вагон 117065 тонн хүлээн авч шуурхай тээвэрлэсэн байна.
Мөн БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сард дизелийн түлш 116 вагон 7540 тонн, хоёрдугаар сард дизелийн түлш 88 вагон 5720 тонн, бусад 150 вагон 9750 тонн тус тус хүлээн авч тээвэрлэжээ.
Энэ оны эхний 2 сарын байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ОХУ-аас 544 вагон 35360 тонн, БНХАУ-аас 146 вагон 9490 тонн нефтийн бүтээгдэхүүн тус тус илүү тээвэрлэсэн байна.