Дуучин Д.Отгонжаргал ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Дуучин Д.Отгонжаргал ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ

Үндэсний эрх чөлөөг сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.12.28/ салбар бүрийн шилдгүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Энэ өдөр Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ.

Энэ өдөр Төрийн тэргүүнээс шагнал гардсан эрхмүүд:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор "МАК" ХХК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Цогт

Шинжлэх ухаан гавьяат зүтгэлтэн цолоор ЦУА-ийн шинжлэх ухааны ажилтан, академич С.Жанлав

Байгаль орчны гавьяат цолоор Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах газрын захирал Д.Дагвасүрэн

Гавьяат хуульч цолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд

Гавьяат жүжигчин цолоор Ховд аймгийн хөгжимт драмын театрын хөөмийч Р.Даваажав

Гавьяат багш цолоор ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн зөвлөх багш Д.Доржсүрэн

Гавьяат багш цолоор ерөнхий боловсролын "Оргил" сургуулийн захирал Б.Наранцэцэг

Малын гавьяат эмч цолоор Өмнөговь аймгийн Цогцол эмнэлгийн малын их эмч Ш.Мандах,

Малын гавьяат эмч цолоор Мал эмнэлгийн улсын лабораторийн зөвлөх эмч Ц.Гантөмөр

Гавьяат тээвэрчин цолоор тээвэрчин Б.Шаравсамбуу

Гавьяат эдийн засагч цолоор "МАК" ХХК-ийн санхүүгийн газрын захирал Д.Сайнжаргал

Үндэсний аудитын газрын Санхүүгийн хэлтсийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг

Гавьяат тамирчин цолоор мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь их аварга Г.Ган-Эрдэнэ

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор зураач Д.Уртнасан

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Төв аймгийн өрхийн эрүүл мэндийн ахлах эмч Б.Энхжаргал

Үйлчилгээний гавьяат ажилтан Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын даргын зөвлөх Б.Лосол

Үйлчилгээний гавьяат ажилтан Нийслэлийн Улаанзагалмай нийгэмлэгийн Сонгинохайрхан дүүргийн захирал Н.Жавзандулам

Сүмо бөхийн 73 дахь Их аварга Тэронүфүжи Г.Ган-Эрдэнэд МУГТ цол хүртээлээ
Сүмо бөхийн 73 дахь Их аварга Тэронүфүжи Г.Ган-Эрдэнэд МУГТ цол хүртээлээ
 
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.